Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-13 16:26:26

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд гол мөрний мөсний зузаарлын эрчим буурч, мөс хэврэгшиж байгаа энэ цаг үед иргэд гол мөрний мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчих тохиолдол нэлээд элбэг байдаг байна. Түүнчлэн гол мөрний мөсний зузаан харилцан адилгүйн улмаас мөс цөмөрч, улмаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол ч гардаг ажээ. Иймээс цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна. Мөн бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг санууллаа. 

Холбоотой мэдээ