Ноолуур 60-100 мянган төгрөгийн үнэтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-03-14 10:31:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр, ямааны цагаан ноолуурын дундаж үнэ Дорнод аймагт нэг кг нь 100 мянган төгрөг байна.

Энэ нь хамгийн өндөр үнэ бөгөөд Ховд аймагт хамгийн хямд буюу нэг кг ноолуур 60 мянган төгрөгийн үнэтэй байна.

Цаашлаад, мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээгээр, үхрийн 2 метрээс дээш урт шир Улаанбаатар хотод 16.7 мянган төгрөг байгаа нь хамгийн дээд үнэ бол, Булган аймагт 3.4 мянган төгрөг буюу хамгийн хямд үнэтэй байна. Бусад аймагт үхрийн шир 5-13 мянган төгрөгийн үнэтэй байна. Адууны шир Улаанбаатар хотод хамгийн их үнэтэй буюу 10.7 мянган төгрөг, Булган, Хөвсгөл, Дорнод аймагт хамгийн хямд буюу таван мянган төгрөг, бусад аймагт 7-10 мянган төгрөгийн үнэтэй байна.


Хонины хяргаагүй нэхийний дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 1.9 мянган төгрөг байхад бусад аймагт 500-1500 төгрөг байна.


Ямааны самнаагүй арьс Хэнтий аймагт хамгийн их буюу 44 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол, Сэлэнгэ аймагт хамгийн хямд буюу 20 мянган төгрөг, бусад аймагт 30-42 мянган төгрөг байна. 

Холбоотой мэдээ