Зэвсэгт хүчний 167-р анги Цэргийн гавъяаны одонгоор шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-03-15 11:57:08

Өмнөговь /МОНЦАМЭ/ Монгол Улсын баатар, хурандаа генерал Лхагвасүрэнгийн нэрэмжит зэвсэгт хүчний 167-р анги Цэргийн гавъяаны одонгоор шагнууллаа.

Эх орноо батлан хамгаалах үйлсэд 46 жилийн түүхийг хамтдаа бүтээлцсэн Зэвсэгт хүчний 167-р ангийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ийн шагнаж шагналыг нь гардуулан өглөө. Тус ангийн  түүхээс цухас дурдвал, олон улсын байдал түгшүүртэй болж байсан 1970-аад оны үед тухайн үеийн нам төр, Монгол Улсын Засгийн газар, улс орныг батлан хамгаалах талаар олон талт арга хэмжээ авч байсан байна. Үүний нэг нь БНМАУ-ын өмнөд хилийг Даланзадгад-Хүрмэн, Даланзадгад-Номгон, Даланзадгад-Баян-Овоогийн чиглэлд халхлах зорилгоор тухайн үеийн БНМАУ-ын БХЯ-ны сайдын 1973 оны 8-р сарын 07-ны өдөр Ардын армийн мотобуудлагын 1 дүгээр тусгай бригадын 2-р мото буудлагын тусгай бригадыг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод байгуулах тушаал гарчээ.  Энэхүү тушаалаар тусгай бригадыг 1973 оны 8-р сарын 15-ны дотор шилжүүлэн байрлуулж эмхлэн зохион байгуулснаар тус ангийн түүхэн замнал эхэлсэн байна.

Өдгөө 46 жилийн түүхтэй Зэвсэгт хүчний 167-р ангийн бие бүрэлдэхүүн Монгол цэргийн армид үзүүлсэн үнэт хувь нэмрээ ийн үнэлүүлсэн байна. Тус шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ирж гардууллаа.

Холбоотой мэдээ