Дундговь аймгийн зарим нутгаар цас орно

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-03-15 16:07:57
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн УЦУОШГ-ын урьдчилсан мэдээгээр 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө болон 19-нд тус аймгийн зарим нутгаар цас орж, салхи баруун хойноос секундэд 12-14 метр, зарим үед 18 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.   

Энэ сард агаарын дундаж температур нутгийн хойд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 0-4 градус хүйтэн байх ба ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байх ажээ.  

3 дугаар сарын хоёрдугаар арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч, шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч суларч ихэнх нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Харин гуравдугаар арав хоногт нийт нутгаар дулаарч шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 16-21 градус дулаан байх ажээ.

Салхи хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 12-14 м/с, зарим үед 16-18 м/с, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 16-18 м/с, зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ