Англи хэлний олимпиадыг 4 ангиллаар зохион байгуулав

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-18 17:50:16

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Манхан сумын ЗДТГ, "Буурлын сургаал" ТББ, тус сумын ЕБС хамтран багш сурагчдын англи хэлний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор тус сумын Засаг дарга асан Онигорын Риймэдийн нэрэмжит “Англи хэлний олимпиад”-ыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. 



Энэ удаагийн олимпиадад Ховд аймгийн төв болон 16 сумын 5-12 дугаар ангийн 70 гаруй сурагч, 20 гаруй англи хэлний мэргэжлийн багш нар оролцсон байна. Олимпиадыг 5-7, 8-10, 11-12 дугаар ангийн сурагчид, англи хэлний багш нарын гэсэн 4 ангиллаар явуулж, шилдгүүдийг шалгарууллаа.

Тус олимпиадыг зохион байгуулснаар багш сурагчдын англи хэлний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, сурагчдын хэл сурах хүсэл сонирхлыг бий болгоход чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид хэллээ.

О.Риймэдийн нэрэмжит англи хэлний олимпиад нь улсын олимпиадын өмнө Ховд аймагт болж байгаа томоохон сорилго бөгөөд багш, сурагчдын англи хэлний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхэд үр дүнгээ өгөх юм.

Холбоотой мэдээ