“Apple” компани “iPad”- ынхаа шинэ загваруудыг танилцуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-03-19 11:15:31

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Apple” компани “iPad Air” болон “iPad Mini” таблетынхаа шинэ загварыг даваа гарагт танилцуулжээ.


Тус компанийн цахим хуудсанд гарсан хэвлэлийн мэдээллээс үзвэл, шинэ “iPad Air” нь 10.5 инчийн /26.67 см/ “Retina” дэлгэцтэйгээс гадна “A12 Bionic” процессор суурилуулсан байна. Мөн “True Tone” технологи бүхий ялтсан дэлгэц нь дүрсний чанарыг сайжруулна.


Харин “iPad Mini” таблетын хувьд 7.9 инчийн /20 см/ дэлгэцийг хэвээр үлдээсэн боловч хамгийн сүүлийн үеийн процессор болох “A12 Bionic”-ийг суурилуулжээ. Үүнээс гадна уг төхөөрөмж “Apple Pencil” харандаатай болсон байна.


Шинэ “iPad”-ууд 64-256 гигабайтын санах ойтой байна. Хоёр загвар хоёул мөнгөлөг, алтан шар болон саарал гэсэн гурван өнгийн сонголттойгоор худалдаанд гарна.


“iPad Mini” таблетын үнэ 399 ам.доллароос, “iPad Air”-ынх 499 ам.доллароос эхлэх аж.


Холбоотой мэдээ