Трамп цалингийнхаа дөрөвний нэгийг Дотоодыг аюулаас хамгаалах яаманд хандивлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-03-19 12:02:01

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цалингийнхаа дөрөвний нэг буюу 100 мянган ам.долларыг Дотоодыг аюулаас хамгаалах яамандаа хандивласан байна. Тэрбээр энэ тухайгаа “Twitter” хуудсандаа мэдээлжээ.


“Хэвлэлүүд энэ тухай бичих дургүй. Надад ч энэ шаардлагагүй. Би 400 мянган ам.долларын цалинг жил бүр янз бүрийн байгууллагуудад хандивладаг” гэж Трамп бичсэн байна.


Сонгуульд ялсныхаа дараа Трамп ерөнхийлөгчийн жилийн цалин болох 400 мянган ам.доллараас татгалзсан. Гэхдээ хуулийн дагуу түүнд цалин олгох ёстой юм. Харин тэрбээр цалингаа янз бүрийн буяны ажиллагаанд хандивлана гэж мэдэгдсэн билээ.


Трампын хувийн хөрөнгө хэдэн тэрбум ам.доллароор үнэлэгддэг. Ерөнхийлөгчийн албыг хашиж эхэлснийхээ дараа тэрбээр компанийнхаа удирдлагыг шилжүүлэн өгсөн юм.


Холбоотой мэдээ