Шинэ Зеландын иргэд галт зэвсгээ хураалгаж байна

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-19 16:35:15

ТОКИО. /NHK/. Шинэ Зеландын Крайстчерч хотод өнгөрсөн баасан гарагт болсон халдлагын дараа тус улсын хэд хэдэн галт зэвсэг эзэмшигч буугаа хураалгасан тухай “NHK” телевиз мэдээлэв.


Шинэ Зеландын хоёр сүмд болсон халдлагын улмаас 50 хүн амиа алдсан уг  хэрэгт Австралийн 28 настай иргэн Брентон Таррантыг буруутгаж, хүн амины хэрэгт холбогдуулан ял ногдуулсан юм. Гэмт этгээд галт зэвсэг эзэмших зөвшөөрөлтэй байсан бөгөөд тэрбээр таван ширхэг галт зэвсэг эзэмшиж байжээ.


Олон нийтийн зүгээс аюулгүй байдалд тавих хяналтыг илүү чангатгахыг уриалж буй энэ үед Шинэ Зеландын Засгийн газар галт зэвсгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл явцыг эхлүүлээд байгаа юм. Олон нийтийг цочролд оруулсан энэхүү халдлагатай холбоотойгоор Шинэ Зеландын иргэд сайн дураараа цагдаа нарт зэвсгээ хураалгасаар байгаа аж. 


Холбоотой мэдээ