Арабын наадмаас уртын дууч С.Цогтсайхан "Гра при", начин Д.Анар 10.000 доллар өвөртөллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-20 11:53:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Саудын Арабын нийслэл Рияд хотноо энэ сарын 9-19-нд болсон  Абдулах  хааны нэрэмжит олон улсын ардын урлагийн "World folk vision" наадамд Монголын төлөөлөл оролцохоор явсныг бид өмнө мэдээлсэн.  

Дэлхийн 100 гаруй орны уран бүтээлчид найман төрлөөр "Гран при" шагналын төлөө өрсөлдсөнөөс, уртын дуучин С.Цогтсайхан "Этно хит" шагнал, "Монгол костюмс" төвийн хамт олны урласан үндэсний хувцас "Этно файшн" төрлөөр "Гран при" шагнал хүртлээ.  Алеш бөхийн төрлөөр Монгол Улсын  улсын начин Д.Анар хүрэл, улсын начин Б.Серик гулеш төрлөөр, мөнгө, аймгийн арслан Б.Бат-Орших шырим бөхийн төрлөөр мөнгөн медаль хүртжээ. Шигшээ барилдаанд Д.Анар, Б.Серик нар аваргын төлөө шалгарсан ч Д.Анар түрүүлэн 10 мянган ам.долларын эзэн болж, Б.Серик үзүүрлэсэн байна.

Холбоотой мэдээ