Ерөнхийлөгчийн зарлигаар хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-20 15:10:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн зарлигаар, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Өмнөговь аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал нарын бүрэн эрхийг түдгэлзүүлжээ.


АТГ нэр бүхий зургаан шүүгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргээр сар гаруйн өмнөөс шалгаж байгаа юм. Энэ хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/ хуралдаж, тэдгээрээс хоёр шүүгчийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэж, ерөнхийлөгчид саналаа өргөн мэдүүлсэн байна.




Холбоотой мэдээ