25 жилийн хугацаанд бий болсон ардчилал, эдийн засгийн хөгжлийн ололтыг өндрөөр үнэлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-09-17 18:56:04

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал дөнгөж сая өндөрллөө. Тус хурлын талаар УИХ-ын гишүүн М.Батчимэг тэргүүтэй төлөөлөгчид мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн М.Батчимэг, Улс орнуудын өмнө тулгамдаж буй олон бэрхшээлүүдийг авч хэлэлцэхээс гадна Евро-Азийн бүс нутагт тулгамдаж байгаа байгаль орчны, экологийн, хүнсний аюулгүй байдалтай холбоотой олон асуудлууд болон хүний эрхийн талаарх асуудлуудыг хэлэлцлээ.

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын хурлын гол онцлог нь парламентын гишүүд идэвхтэй оролцож, өөр өөр байр суурьтай байгаа зарчмын асуудлууд болон үзэл бодлоо нэгтгэдэг. Хурлын төлөөлөгчид Монгол Улсыг өндөр хэмжээнд зохион байгуулж байгаад, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 25 жилийн хугацаанд бий болсон ардчилал, эдийн засгийн хөгжлийн ололтыг өндрөөр үнэлж дүгнэж байлаа. Ирэх жил болох АСЕМ-ын хурлын өмнө бид их сайн бэлтгэл хийлээ гэж үзэж байна.

Монгол Улс  2012 онд энэ байгууллагад гишүүнээр элссэн. Хамгийн залуу гишүүн орны хувьд энэ намрын хурлыг амжилттай зохион байгуулсан нь  цаашдаа энэ байгууллагын хүрээнд Монголчууд бид идэвхтэй үйл ажиллагаа явуулах, олон улсын орон зайд хүлээн зөвшөөрөгдөх нөхцлийг бүрдүүлэх суурь тавигдлаа гэж үзэж байна" хэмээв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд