"Дуулах өв-2019" наадмын ялагч улсын уралдаанд оролцох эрх авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-03-21 11:09:09

Өвөрхангай /МОНЦАМЭ/. "Дуулах өв-2019" ардын болон хүүхдийн дуу дуулаачдын уралдааныг аймгийн ГБХЗХГ-аас энэ сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Наадамд 14 сумын 50 гаруй сурагч 3 насны ангиллаар оролцож, ардын болон зохиолын дууны төрлөөр авъяас чадвараа уралдуулан өрсөлдөв.

Оролцогчдоос 6-9 насанд Т.Сарангэрэл /Хархорин/, 10-13 насанд М.Насанчимэг /Арвайхээр/, 14-17 насанд Д.Цагаанхүү /Арвайхээр/ нар тус тус тэргүүн байрт шалгарч, улсын наадамд оролцох эрхийн бичгийг гардан авлаа. Хүүхдүүдийн авъяас чадвар жил ирэх бүр нэмэгдэж байгааг шүүгчид хэлж байв. 

Хүүхэд, багачуудыг урлагийн амьдралд ойртуулах, ардын дууны өв сангаас суралцуулах, мартагдсан дууг сэргээн өвлүүлэх зэрэг олон зорилго агуулж буй тус наадмыг Монголын Хүүхдийн ордноос хоёр жил тутамд зохион байгуулдаг аж.

 

Холбоотой мэдээ