Идэрчүүдийн аваргаар нэгдүгээр сургуулийн тамирчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-03-21 11:36:43

Дорноговь/МОНЦАМЭ/. Идэрчүүдийн 2019 оны аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээн Сайншанд хотод боллоо.

Аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон Айраг, Алтанширээ, Иххэт, Замын-Үүд сумын 13 багийн 100 гаруй тамирчин өрсөлдөхөд тэргүүн байрт Г.Батбаяр дасгалжуулагчтай Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн баг, дэд байрт спортын мастер Ж.Аяжан дасгалжуулагчтай  БТСГ-ын баг, гутгаар байрт  В.Баярсайхан дасгалжуулагчтай  Иххэт сумын баг шалгарчээ.

Харин эмэгтэй багийг спортын мастер Ж.Аяжан дасгалжуулагчтай  БТСГ-ын баг тэргүүлсэн бол дэд байрт спортын мастер Ж.Аяжан дасгалжуулагчтай БТСГ-2 баг гутгаар байрт спортын мастер М.Нармандах дасгалжуулагчтай  Сайншанд сумын ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн баг тус тус шалгарав.

Тэмцээний шилдэг холбогчоор Н.Мөнхтөгөлдөр, Ч.Дэнсмаа нар шалгарсан бол шилдэг довтлогчоор Ц.Явуухулан, С.Оюундалай, шилдэг тэгш тоглогчоор Н.Бат-Эрдэнэ, Б.Баттуяа нар тодров.

Тэмцээнийг Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газар, аймгийн волейболын холбоотой хамтран зохион байгууллаа.

Холбоотой мэдээ