Есөнзүйлийн эмнэлэг түргэний хоёр машинаар иргэдэд тусламж хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-03-21 16:42:58

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Есөнзүйл сумын Сум дундын эмнэлэгт өнгөрсөн жил улсын төсвийн 55 сая төгрөгийн хөрөнгөөр их засвар хийжээ.

Мөн улсын төсвийн 16 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 5 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, “Ренчинбал сан”-гаас 6.3 сая төгрөгийн өртгөөр судас тодруулагч, нярайн шарлалт арилгах, дуслаар тариа шахагч зэрэг 6 нэр бүхий тоног төхөөрөмжийг хандивласан байна.

ЭМЯ-наас хөдөө, орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Есөнзүйл сумын эмнэлэгт түргэн тусламжийн автомашиныг олгосон. Одоогоор тус сумын эмнэлэгт түргэн тусламжийн хоёр машинаар  эмнэлгийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байгаа юм.

Есөнзүйлийн эмнэлгийн барилгыг 1936 онд анх барьсан бөгөөд 2003 онд өргөтгөл хийж, 2005 онд 20 ортой барилгаар өргөжүүлсэн юм. Одоогоор тус эмнэлэгт 26 орон тоонд эмч, ажилтнууд ажиллаж байна.

Холбоотой мэдээ