Гамшгийн бэлэн байдлаа 100 хувийн ирцтэй шалгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-21 17:46:19

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас Гамшгийн үед зарлан мэдээллийн дохиогоор нэгэн зэрэг ажиллах сургалтыг ес дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.

Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед ААНБ-ын бэлэн байдлыг хангуулах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдол бүхий эл үйл ажиллагаанд Сүхбаатар сумын ЗДТГ-ын хамт олон 100 хувийн ирцтэй оролцож бэлэн байдлаа амжилттай сайн шалгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 339, 340 дүгээр тогтоолын дагуу Гамшгийн үед зарлан мэдээллийн дохиогоор нэгэн зэрэг ажиллах сургалтыг жил бүрийн 3 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажиллуулж, гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт хийдэг уламжлалтайӨнөөдөр 16:00 цагт улс даяар зарлан мэдээллийн дохиогоор нэгэн зэрэг ажиллалаа. Энэхүү үйл ажиллагаагаар улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, цаашлаад түүнд хамарч буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилго агуулдаг аж. 

Холбоотой мэдээ