Дундговийн баг тамирчид бүсийн тэмцээнээс “Аваргын цом” авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-21 21:57:04
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 19-21-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулсан төвийн бүсийн идэрчүүдийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Дундговь аймгийн баг тамирчид амжилттай оролцож “Аваргын цом”-ын эзэд боллоо. 

Тус тэмцээнд таван аймгийн долоон багийн 180 гаруй баг тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, Дундговь аймгийн охидын баг алт, хөвгүүдийн баг мөнгөн медаль авсан амжилт үзүүлжээ.

Мөн Дундговь аймгийн тамирчин Б. Отгонбат, Ц.Мөнххүслэн нар энэхүү тэмцээний “Шилдэг холбогч”-оор тодорсон бол тамирчин Б.Мөнгөнчимэг “Шилдэг тэгш тоглогч”-оор шалгарсан байна.  

Холбоотой мэдээ