Обьектын гал түймэр нэмэгдсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-03-21 22:57:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар 23 удаагийн обьектын гал түймэр гарчээ.

Гал түймрийн улмаас хоёр хүн амь насаа алдсан байна. Иргэд яндан пийшингээ хөөлөөгүй, үнс нурмаа ил задгай орхисон, гал алдсан зэргийн улмаас гэр байшин, хашаа, автомашин нь  галд өртжээ. Харин ой хээрийн түймэр бүртгэгдээгүй байна. Урин дулааны цаг ирж иргэд эвэр, ургамал түүх, түлээ мод бэлтгэх зэргээр ойд зорчих нь нэмэгддэг учраас болзошгүй гал түймрийн аюулаас ямагт сэрэмжилж байхыг аймгийн Онцгой байдлын газраас ард иргэддээ анхааруулан сэрэмжлүүлж мэдээлэл, зөвлөмж өгч ажиллаж байгаа ажээ.

Холбоотой мэдээ