Чуулганаар Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-22 08:12:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 15.00 цагт хуралдаж, дөрвөн хуулийн төсөл хэлэлцэнэ.


Хэлэлцэх асуудлын жагсаалтад Ашигт малтмалын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ.


Мөн Татварын багц хууль буюу Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Татварын багц хуулийн анхны хэлэлцүүлгийг УИХ өчигдөр буюу энэ сарын 21-нд хийсэн юм.

Холбоотой мэдээ