Бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэрэгтэй тэмцэхэд төрийн байгууллагын оролцоо чухал

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-03-22 17:39:16

Сэлэнгэ /МОНЦАМЭ. Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр "Хүйсийн тэгш эрх төв" ТББ-аас "Бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэрэгтэй тэмцэхэд төрийн байгууллагын оролцоо" сэдэвт сургалтыг энэ сарын 19-20-ны өдөр Сэлэнгэ аймагт зохион байгууллаа.

2018 онд улсын хэмжээнд охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхтэй холбоотой гэмт хэрэг нэлээд өссөн тоо гарчээ. Иймээс энэхүү байдалтай холбогдуулан тус сургалтыг явуулж байгаа аж. Сургалтыг аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд зохион байгуулсан бөгөөд сургалтад аймгийн ЗДТГ, ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар, ГБХЗХГ, ЭМГ болон Ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтнууд, төрийн бус байгууллагуудын 60 гаруй төлөөлөл оролцжээ. Тэд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд төрийн байгууллагаас анхаарах асуудлын талаар холбогдох мэдээллийг авсан байна.

 

 

Холбоотой мэдээ