Жастин Биберийн клипний зургийг авсан газарт жуулчдыг нэвтрүүлэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-03-25 11:41:14

МОСКВА. /RIA Novosti/. Канадын дуучин Жастин Биберийн клипний зургийг авсан газар болох Исланд улсын Фьядрарглуфюр хавцлыг үзэхээр ирж буй жуулчдын тоо хэт ихэссэн учраас уг газрыг хаажээ.


Хавцлын эргэн тойрны өвс ногоо хүмүүсийн хөлд маш ихээр талхлагдсан учир Исландын Хүрээлэн буй орчныг хамгаалах газар ийм шийдвэр гаргажээ. Уг газрыг хоёр долоо хоногийн хугацаагаар хаана гэж анхандаа төлөвлөж байсан боловч зургадугаар сарын 1 хүртэл сунгасан байна. 


Жастин Биберийн клип цацагдсаны дараа 2016-2017 онд жуулчдын тоо 80 хувиар нэмэгдсэн гэж дээрх газрын төлөөлөгч Даниэль Фрейр Йонссон ярьжээ.


"I’ll Show You" дууныхаа клипний зургийг Бибер 2015 онд Фьядрарглуфюр хавцалд авахаас өмнө уг газрыг зөвхөн нутгийн иргэд л мэддэг байжээ. Одоогийн байдлаар клипийг 440 сая гаруй удаа үзээд байгаа гэнэ.  

Холбоотой мэдээ