Түүх соёлын дурсгалын тооллого 80 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт түүх соёлын хөдлөх дурсгалын тооллогод 15 сумын 3000 үзмэр хамрах бөгөөд өнөөдрийн байдлаар 80 хувьтай үргэлжилж байна.
Тооллого явуулсанаар улсын хэмжээнд түүх соёлын дурсгалын нэгдсэн дүн
мэдээтэй болох, соёлын өвийн хадгалалт хамгаалалт сайжрах ач холбогдолтой юм.
Хөвсгөл аймгийн 19 сум Орон нутаг судлах танхимтай бөгөөд 2012 онд үзмэрүүд
цахимжиж бүртгэл нь программд оржээ. Харин зарим суманд 2012 оноос хойш шинээр Орон
нутаг судлах танхим байгуулсан ерөнхий бүртгэлийн дэвтэр аваагүй учраас
тоолоогүй байгаа гэнэ. Энэ жилийн тооллого цахимд бүртгэгдсэн бүртгэлд
тулгуурлан явуулж буй бөгөөд ирэх долоо хоногт бүрэн дуусах ажээ.