Ховд аймагт газар хөдөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-26 16:17:16

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төвөөс 36 км, Манхан сумаас 42 км-ийн зайд 3,6 магнитудтай тэнцэх хэмжээний газар хөдлөлт  боллоо.

Ховд аймгийн төв буюу Жаргалант суманд 4-5 баллын газар хөдөлсөн ба 14:11 цагт иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байна. Бусад суманд хэчнээн баллын газар хөдлөлт болсоныг тогтоохоор Одон орон геофизикийн Ховд салбарын мэргэжилтнүүд ажиллаж байна.   

   


Холбоотой мэдээ