АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ховд аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-30 16:40:20

Ховд /МОНЦАМЭ/. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески энэ сарын 27-29-ний өдөр Ховд аймагт ажиллалаа. 


Тэрбээр аймгийн удирдах ажилтнуудтай уулзаж, орон нутгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байд
лын талаар мэдээлэл авч, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески, АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Роб Тэйт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон бусад удирдах ажилтан, холбогдох мэргэжилтнүүд оролцсон юм.

Уулзалтын хүрээнд талууд хоёр улсын олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа Ховд аймаг дахь Америкийн соёл мэдээллийн төвийн үйл ажиллагаа, Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудын дэмжлэг, ач холбогдлын талаар ярилцлаа.

Цаашид орон нутагт ажиллах сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлэх, оюутан, сурагчдын хэлний мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, эдийн засаг, бизнесийн  харилцааг өргөжүүлэх зэрэгт  анхаарч  ажиллахаар боллоо. 

Холбоотой мэдээ