"Э-Транс Ложистикс" ХК-ийн хувьцаа хамгийн их буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-01 17:24:02
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 140,323,031 төгрөгийн үнийн дүн бүхий 624,900 ширхэг хувьцаа арилжив.

Тодруулбал, долоон хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурав. Харин дөрвөн компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Авто Импекс" ХК-ийн AOI хувьцаа 13.04 хувиар, "Улсын их дэлгүүр" ХК-ийн UID хувьцаа 6.03 хувиар хамгийн их өсөв. "Э-Транс Ложистикс" ХК-ийн ETR хувьцаа 14.71 хувиар, болон "Хишиг Уул" ХК-ийн HSX хувьцаа 10 хувиар хамгийн их буурав.

Энэ өдөр "TOP 20" индекс 0.52 хувиар буурч, 20718.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,450,615,522,555.87 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ