Ээлжит бус хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-04-01 23:13:54

Хөвсгөл  /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн баасан гарагт хийсэн хуралдаанаар ирэх лхагва гарагт хуралдах аймгийн ИТХ-ын ээлжит бус 10-р хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулжээ. 

Тус хуралдаанаар аймгийн 2018 оны давсан орлого дансны үлдэгдэл зарцуулах тухай, аймгийн эдийн засаг, нийгмийг 2016-2030 онд хөгжүүлэх урт хугацааны "Хөгжсөн Хөвсгөл-2030" хөтөлбөрийн биелэлт, үр дүнгийн тухай хэлэлцэхээр төлөвлөж байсан юм. Гэвч төлөвлөгөөнөөс Аймгийн эдийн засаг, нийгмийг 2016-2030 онд хөгжүүлэх урт хугацааны "Хөгжсөн Хөвсгөл- 2030" хөтөлбөрийн биелэлт, үр дүнгийн тухай асуудлыг хасч "Хөвсгөл аймаг дахь уул уурхайн салбарын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал"-ыг нэмж баталжээ.

Мөн нэмэгдсэн асуудлын хүрээнд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчдийн хүсэлтээр "Могойн гол” ХК-ийн үйлдвэрлэл, санхүүгийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай, “Аспайр майнинг” ХХК-ийн мэдээлэл, Эрдэнэт-Овоотын төслийн танилцуулга гэсэн асуудлыг багтааж хэлэлцэхээр болжээ.


 

 

Холбоотой мэдээ