Цагаан-Үүрт ойн түймэр гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-04-02 10:18:19

Хөвсгөл  /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн Хэвэнгийн нарийны-Эх гэдэг газар сумын төвөөс хойд зүгт 230 км-т ойн түймэр гарсан байна. Тус түймрийг унтраахаар өчигдөр орон нутгийн 25 иргэн, 25 мориор түймрийн голомт руу явсан байна.  

Мөн ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралын шийдвэрээр өнөөдөр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ОБЕГ-ын харьяа ҮАБ-ын захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлуулсан ОБЕГ-ын 2, ҮАБ-ын 20 алба хаагчийг түймрийн голомтод хүргэх, ойн түймрийг унтраах зорилгоор Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэрэг Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Хэвэнгийн нарийны-Эх” гэдэг газрын чиглэлд нислэг үйлдэхээр болжээ.

 

Холбоотой мэдээ