Цагаан-Үүрт гарсан түймрийн голомт хиймэл дагуулын зургаар 6 болж нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-04-02 13:14:54

Хөвсгөл  /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн Хэвэнгийн нарийны-Эх гэдэг газар сумын төвөөс хойд зүгт 230 км-т гарсан ойн түймрийн голомт хиймэл дагуулын зургаар 6 болж нэмэгдсэн байна.

Аймгийн нийт нутгаар цасгүй, хуурайшилттай 9 сум эрсдэл ихтэй, түймрийн аюултай 3-р түвшинд байгаа юм. Харин Цагаан-Үүр сум түймрийн аюул дунд буюу хоёрдугаар зэрэгт байгаа боловч ойн түймэр гарчээ. Түймэр гарсан газар урьдчилсан байдлаар 3 км гаруй газар шатаад байгаа аж. 2011 онд Цагаан-Үүр суманд ойн түймэр гарч тус сумын ойн сангийн 70 хувь шатаж байсан юм.  

 

Холбоотой мэдээ