Соронзон кодтой хаалга суурилуулахад 150 сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2016-03-22 11:14:04

Орхон аймгийн 3,4,6, дугаар хорооллын орон сууцны гадна хаалгыг соронзон кодтой болгоход орон нутгаас 150 сая төгрөг төсөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар 4 дүгээр хорооллын таван байрны 20 хаалгыг “Сууц трейд” ХХК, 3 дугаар хорооллын 28 хаалгыг “Очиртон” ХХК, 6 дугаар хорооллын 28 хаалгыг соронзон кодтой болгоход “Хаус стайл” ХХК ажиллахаар гэрээгээ байгуулжээ. Эдгээр компани ирэх тавдугаар сард ажлаа хүлээлгэн өгөх гэнэ. Мөн соронзон хаалганууддаа гурван жилийн баталгаа өгч байгаа юм.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Холбоотой мэдээ