Энх мэндийн баяраар “Уяхан замбуу тивийн наран” уртын дуу эгшиглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-04-05 21:59:24
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавъяат жүжигчин, уртын дуучин Ж.Дүнжмаагийн нэрэмжит уртын дуучдын "Энх мэндийн баяр" улсын анхдугаар уралдаан өнөөдөр Мандалговь хотноо эхэлж байна. Энэ үеэр уралдаанд оролцож буй уртын дуу дуулаачид төв  талбайд “Уяхан замбуу тивийн наран” уртын дуугаар ая дууны түрлэг өргөлөө.   

“Энх мэндийн баяр” улсын уралдаанд Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймаг болон Улаанбаатараас нийт 120 гаруй уртын дууч, ардын авьяастнууд  оролцож байна.

Уралдааныг 2 үе шаттай явуулж, шилдгүүдээ шалгаруулан дөрөвдүгээр сарын 6-нд Шилдэг дуулаачид тоглолтоо толилуулж, “Шилдгийн шилдэг” уртын дуу дуулаачаа тодруулна.

Тус уралдааныг аймгийн ЗДТГ, Сайнцагаан сумын ЗДТГ, Улаанбаатар дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл, "Ган илч" ХХК, "Мандалговь хүнс" ХХК дэмжин хамтран зохион байгуулж байгаа ажээ.

Холбоотой мэдээ