Өнгөрсөн онд гэр хорооллын 10 өрх инженерийн шугам сүлжээнд холбогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-04-07 12:16:20
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Гэр хорооллын айл, өрхийн амьдрах орчинг сайжруулах, усан хангамжийг нэмэгдүүлэх, инженерийн шугам сүлжээнд холбох, өргөтгөх зорилгоор хэрэгжиж буй “Хашаандаа хаус” дэд хөтөлбөр амжилттай үргэлжилж байна. Өнгөрсөн онд орон нутгийн төсвийн 447 сая төгрөгөөр ус, дулаан хангамжийн төв нэг, ухаалаг худаг нэгийг барьжээ. Мөн “МОН2301” төслийн хүрээнд  гэр хороололд баригдсан инженерийн шугам сүлжээг гудамж, өрх бүр рүү татах ажлыг эхлүүлж санхүүгийн дэмжлэг олгох зохион байгуулалтыг орон нутгийн удирдлагууд хийж байна.

Тодруулбал, “МОН2301” төслийн хүрээнд татагдсан шугамыг өрх рүү татахад зарцуулах мөнгийг Капитал, Төрийн банкнаас урт хугацаатай хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлэх боломжийг бүрдүүлжээ. 2018 оны байдлаар нийт 78 аж ахуйн нэгж, иргэн дээрх шаардлагын дагуу “Эрдэнэт Ус” ДТС компаниас техникийн нөхцөл авахыг хүссэн бөгөөд үүнээс 36 аж ахуйн нэгж, 10 өрхөд зөвшөөрөл олгосон байна. Харин гэрээ байгуулж холболт хийгээд байгаа 32 аж ахуйн нэгж, иргэн байгаа ажээ. 

Холбоотой мэдээ