Үс засуулбал эд малтай баялаг төгс болно

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2019-04-08 07:30:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 08. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг шар луу сарын 3. Сумьяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, Хоёр хар мэнгэтэй, хөхөгчин гахай өдөр.


Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал: Хий


Өдрийн наран 6 цаг 18 минутад мандан, 19 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.


Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээн зурхайн толинд буужээ.

Холбоотой мэдээ