Жаргалант сумын малчдад мобайл технологиор эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-04-08 20:46:51
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Алслагдсан баг, сумын иргэд болон малчдад эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийх мобайл технологи буюу хөдөлгөөнт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр боллоо.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын Эрүүл мэндийн яам хамтран “Мобайл технологийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж 11 аймгийн 16 суманд ажиллахаар болсоны нэгд Орхон аймгийн Жаргалант сум багтжээ. Үүнтэй холбоотойгоор Орхон аймгийн БОЭТ, ЭМГ-ын мэргэжилтнүүдийг сургалтад хамруулсан байна.

Мобайл технологиор даралт, ДОХ, БЗХӨ, тэмбүү, сахар, зүрхний эхо зэрэг хэд, хэдэн чиглэлээр үзлэг оношилгоо хийнэ. Тухайлбал, эко аппарат нь гар утасны хэмжээтэй бөгөөд батерейгаар ажилладаг тул нэмэлт эрчим хүч шаардагдахгүй байна. Уг эхо аппаратаар гурван цаг хүртэл үзлэг хийж, элэг, цөс, дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлт, эмгэгийг ирлүүлж бичлэг, зураг авч болох ажээ. Иймд алслагдсан багийн иргэд, малчдад эмч нар мобайл технологи ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой болж байна. Үзлэг, оношилгоо ирэх тавдугаар сараах эхлэх юм. 

Холбоотой мэдээ