Мөрөн Гурван- Эрдэнэ сургууль лингафоны кабинеттэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-04-08 23:13:53

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас"Дэлхийн Хөвсгөл" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.Тус хөтөлбөрийн хүрээнд англи хэлийг мэдээлэл, харилцаа, ажил хэргийн гол хэрэгсэл болгон хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа бөгөөд хэл сурах орчныг сайжруулах зорилтын хүрээнд Мөрөн Гурван-Эрдэнэ сургуульд 20 орчим сая төгрөгийн санхүүжилтээр лингафоны кабинет байгууллаа.

Цаашид тус кабинетын үйл ажиллагааг тогтмолжуулж сурагчдын хэлний хэрэглээний чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой ажлууд зохион байгуулж бусад сургуулийн мэргэжлийн багш нартай хамтран ажиллах гэнэ.


“Дэлхийн Хөвсгөл” хөтөлбөр хэрэгжсэнээр гадаад хэлийг мэдээлэл, харилцаа, ажил хэргийн гол хэрэгсэл болгон хөгжүүлж, боловсролын салбарын ажиллагсад, суралцагчдын гадаад хэлний боловсролын чадвар нэмэгдэж, иргэдийн гадаад хэлний боловсролын түвшин дээшилж, хэрэглээний чадвар сайжирсан байх үр дүнг хүлээж байгаа ажээ.

Холбоотой мэдээ