ОХУ-ын "Спорт олимпик медикал " нийгэмлэгийн захирал МҮОХ-нд зочлов

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-04-09 07:34:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн ОХУ-ын "Спорт олимпик медикал" нийгэмлэгийн захирал, спортын эмч Артём Сергеевич Фроловыг хүлээн авч уулзлаа.


Өчигдөр /2019.04.08/ болсон уулзалтаар Монгол Улсад спортын эрдэм шинжилгээний чиглэлээр сургалт, семинар зохион байгуулах, судалгааны олон ажлыг өрнүүлэх зэрэг цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Холбоотой мэдээ