БНСУ руу малын гаралтай бүтээгдэхүүн оруулахыг хориглолоо

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.gov.mn
2019-04-09 13:36:14
twitter.com/Nyamkanmk

СӨҮЛ. /Yonhap/. Африкийн гахайн мялзан өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор БНСУ руу малын гаралтай бүтээгдэхүүн оруулахыг хориглосон гэж тус улсын Хөдөө аж ахуйн сайд Ли Гэ-хо мэдэгджээ.


Өнгөрсөн сард хятад жуулчны авчирсан хиамнаас гахайн мялзангийн вирус илэрсэнтэй холбогдуулан БНСУ-ын эрх баригчид хорио цээрийн арга хэмжээг эрчимжүүлж эхэлсэн байна.


Одоогийн байдлаар гахайн мялзанг эмчлэх арга зам болон урьдчилан сэргийлэх вакцин байхгүй байгаа учир энэ халдвар тархвал улс оронд асар их хохирол учруулна" гэж Ли Гэ-хо дээрх хоригийг танилцуулах үеэр мэдэгдэв.


Мөн тэрбээр БНХАУ, Вьетнам, Монгол зэрэг халдвар тархаад байгаа орнууд руу аялахдаа мал аж ахуйн ферм, халдвар тархсан газруудаар зочлохгүй байхыг, мөн БНСУ руу малын гаралтай бүтээгдэхүүн авч ирэхгүй байхыг уриалжээ. 

Холбоотой мэдээ