Ерөнхий боловсролын сурагчид "Мэргэжил сонголт" лекц сонслоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-04-11 17:15:10

Төв /МОНЦАМЭ/. "Төвийн бүсийн хөгжлийг дэмжих төв"-өөс аймгийн төвийн гурван сургуулийн ахлах ангийн сурагчид болон багш нарт зориулан их, дээд сургуулийн үзэсгэлэн яармаг ажиллуулж, мэргэжил сонголтын талаар зөвлөмж сургалтыг хийлээ.

Сургалтаар өөрийгөө таньж, өөртөө итгэлтэй, зорилготой ажиллаж амьдрах, мэргэжил сонголтод анхаарах асуудал, ЭЕШ-д хэрхэн өндөр оноо авах вэ? их, дээд сургуулийн ялгаа болон онцлог, эрэлттэй болон илүүдэлтэй мэргэжил сэдвээр ярилцан зөвлөгөө, зөвлөмж өгчээ.

Энэ үеэр их, дээд сургуульд элсэгчдэд зориулсан гарын авлагыг багш сурагчдад тараасан байна. Тус гарын авлага нь мэргэжил сонгох аргачлал, ажлын байрны өрсөлдөөн, ажлын байраа хадгалах ур чадвар, оюутанд өгөх зөвлөгөө, дэлхий ертөнц таны өмнө, 2018 оны ЭЕШ-ын сэдэв, хариу гэсэн 5 бүлгээс бүрджээ. Уг эмхэтгэл нь багш, сурагчдад үнэ цэнтэй цаг үеэ олсон ном болжээ.

Энэ арга хэмжээ нь ахлах ангийн сурагчид мэргэжлээ зөв сонгох, нийгэмд эрэлттэй мэргэжлийг сонгон суралцахад нь дөхөм болсон сургалт лекц боллоо хэмээн багш нар ам сайтай байна.

      


Холбоотой мэдээ