Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-04-11 17:18:47

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалт болж байна. Энэ нь аймгуудын одоогийн нөхцөл байдал, тулгарч буй ноцтой бэрхшээлүүдийн талаар тодруулж, “Аймгийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг тодорхойлж үнэлэх, цаашид аймагт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг боловсруулах зорилготой юм.

Тус хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд, сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, агентлаг байгууллагуудын дарга мэргэжилтнүүд болон бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцож байна. Хэлэлцүүлгийг Үндэсний хөгжлийн газар, JICA олон улсын байгууллага, GIZ Герман улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хэлэлцүүлэг нь “Монгол Улсын хөгжлийн алсын хараа”-г тодорхойлоход чухал ач холбогдолтой ажээ.

Холбоотой мэдээ