Чуулганаар Захиргааны ерөнхий хуулийн төслийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-12 08:24:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар есөн хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна.


Хэлэлцэх асуудлын жагсаалтад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл багтжээ. Мөн Өмгөөллийн тухай, Нотариатын тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Төрөөс төмөр замын тээврийн талаар Улсын Их Хурлын баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.


Түүнчлэн "Түр хороо байгуулах" тогтоолын төслийг хэлэлцэнэ. Уг тогтоол нь Олон улсын парламентийн холбооны Удирдах зөвлөлийн уриалгын дагуу С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх хуралдаан хуулийн хүрээн,д шударга болсон эсэхийг шалгаж, УИХ-д танилцуулах түр хороо байгуулахаар тусгасан юм.

Холбоотой мэдээ