Уулбаянчууд үндэсний сур харваагаар хичээллэж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-04-13 22:26:42

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний спортыг хөгжүүлэх зорилгоор тус аймгийн Уулбаян суманд үндэсний сур харвааны сургалт тогтмол хичээллэж эхэлжээ. Уг ажлыг дэмжиж сумын засаг даргын зүгээс нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, сургалтын хэрэглэгдэхүүн болох хоёр ширхэг нум, арван сум, хасааны хамт авч өгсөн байна. 

Анх сургалт явуулах саналыг тавихад сумын удирдлага маш сайхан хүлээн авч дэмжсэн. Иргэд ч ихээр сонирхож байгаа. Эхний ээлжинд насанд хүрэгчдэд, цаашдаа ЕБС-ийн сурагчдад сургалтаа явуулах төлөвлөгөөтэй байна. Сургалтын нээлтийн хичээлийг аймгийн Үндэсний сурын холбооны тэргүүн, нарийн бичгийн дарга, тэргүүлэгч гишүүдийн хамтаар ирж явууллаа. Сур харвахын тулд эхлээд зогсолт, нум барилт гээд маш олон техник сурах ёстой байдаг. Анхнасаа техникээ зөв сурчихвал цааш суралцахад илүү хялбар байх болно хэмээн Уулбаян сумын Үндэсний сурын холбооны тэргүүн Н.Уранбилэг хэлэв.

Төрийн албан хаагчид болон иргэд гэсэн хоёр ангиллаар явуулах уг сургалт нь ажлын таван өдөр өглөө, оройн цагаар хичээллэнэ. Сургалтын үйл ажиллагаа жигдэрсний дараа нээлтийн харваан тэмцээнийг зохиох юм байна. 

Холбоотой мэдээ