Монгол хүүхдийн спортын VI дугаар их наадмын нээлт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Хүүхдийн VI дугаар их наадмыг хоёр үе шаттайгаар улс орон даяар явуулж байна. Энэхүү наадмын анхан шат аймаг тус бүрт болж шалгарсан тамирчид улсад өрсөлдөх эрхээ авах юм. Тэгвэл тус наадмын Дархан-Уул аймгийн баг тамирчид анхан шатны наадмынхаа нээлтийг бямба гарагт хийлээ.
Тус наадмын
зорилго нь "Азийн
хүүхдүүд -2020" олон улсын хүүхдийн спортын VI дугаар их наадамд оролцох
Монголын баг тамирчдыг бэлтгэх, өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортын арга
хэмжээ, тэмцээн наадамд өргөнөөр хамруулах, хамт олонч хүмүүжлийг төлөвшүүлэх,
ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх, шилдэг тамирчдын залгамж халааг бэлтгэх
зорилготой аж.
Спортын наадмын анхан шатны тэмцээнийг аймгийн
Ерөнхий боловсролын сургуулиудын өсвөрийн тамирчдын дунд 3 дугаар сарын 1-нээс 5 дугаар сарын 15-ны
өдөр спортын 24 төрлөөр зохион байгуулах ажээ.
Өнөөдрийн байдлаар спортын найман төрлөөр тэмцээн зохион 1040 тамирчин оролцож
128 тамирчин наадамд оролцох эрхээ авсан
тухай нээлтийн үеэр аймгийн БТСГ-ын дарга Н.Батлав онцлов.
Дархан-Уул аймгийн өсвөрийн тамирчид хүүхдийн спортын 1-5 дугаар наадамд
амжилттай оролцож эхний гурван байранд тогтмол шалгарч иржээ.
Түүнчлэн аймгийн Засаг даргын 2017-2020
оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Спортлог Дарханчууд” аймгийн дэд
хөтөлбөрийн хүрээнд Хүүхдийн спортын анхан шатны тэмцээнд орон нутгийн төсвөөс
8 сая төгрөг төсөвлөжээ.