Махны үнэ 2000-3000 төгрөгөөр нэмэгджээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-15 14:14:34

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт махны жижиглэнгийн үнэ урьд жилийнхээс өндөр байна.

Аймгийн төв зах болон бусад захад жижиглэнгийн үхрийн мах 9-12 мянга, хонины мах 10-12 мянга, ямааны мах 6500-7500 төгрөгөөр худалдаалж байна. Харин Цагаан морь зах дээр  хонь \амьд\ 200-230 мянган төгрөгийн үнэтэй байна.   

Сүүлийн жилүүдтэй харьцуулахад энэ онд иргэдийн гол хэрэглээ болсон мал, махны үнэ өндөр байгаа талаар иргэд ярьж байлаа. Өнгөрсөн оны хавар үхэр болон хонины мах 8000-9000 төгрөгийн үнэтэй байсан бол энэ оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2000-3000 төгрөгөөр нэмэгдэж, одоогийн үнэд хүрсэн гэв. Мөн өнгөрсөн жил Ховд аймагт зуншлага тааруу болсонтой холбогдуулан тарга хүч авсан мал ховор, улмаар махны нийлүүлэлт бага байгаа нь үнийн өсөлтөд тодорхой нөлөө үзүүлж байна гэж худалдаачид хэллээ. 



Холбоотой мэдээ