Олон улсын наурызын наадам Москвад болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
nyamtulga@montsame.mn
2016-03-23 10:23:23

МОСКВА. /IRNA/. Москва хотноо болсон Олон улсын наурызын их наадамд 20 орчим орны мянга орчим иргэн оролцсон байна.

Иран, Тажикстан, Казахстан, Киргизстан, Азербайжан, Туркменистан, Узбекистан, Афганистаны иргэд болон ОХУ-ын лалын шашинтнууд уг арга хэмжээнд оролцжээ.

Наадмын үеэр дуу хөгжим, урлагийн тоглолт болсны зэрэгцээ үзэсгэлэн худалдаа гарсан байна.

Наурыз гэдэг нь иран хэлний Ноу-“Шинэ”, Руз-“Өдөр” гэдэг үгээс бүрдэж оны эхний өдрийг илэрхийлдэг. Казах хэлэнд наурыз гэдэг нь жилийн эхэнд тэмдэглэгдэх өргөн олны баяр бөгөөд байгаль орчин, ан амьтан нойрноос сэрж амь ордог өдөр, шөнийн тэнцлийн үе юм. Ийм учраас гуравдугаар сарыг казах хэлэнд Наурыз гэж нэрлэдэг ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ