Боксчид Ази тивийн аваргын төлөө өрсөлдөхөөр Бангкок хотыг зорино

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-04-15 17:21:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайланд  улсын Бангкок  хотноо дөрөвдүгээр  сарын 16-27-нд болох Ази тивийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэх Монгол Улсын шигшээ багийнхан эх орноосоо мордоход бэлэн болжээ.


Эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Д.Мөнх-Эрдэнэ, 52 кг-д Х.Энхмандах, 56 кг-д Х.Энх-Амар, 60 кг-д Э.Цэндбаатар, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д О.Бямба-Эрдэнэ, 75 кг-д Д.Давааням, 81 кг-д Н.Шинэбаяр, 91 кг-д С.Эрдэнэбаяр нар тулалдана.

Харин эмэгтэй боксчдоос 48 кг-д Б.Мөнгөнсаран, 51 кг-д Л.Алтанцэцэг, 54 кг-д М.Нандинцэцэг, 57 кг-д Т.Болортуул, 60 кг-д М.Намуун, 64 кг-д У.Шинэцэцэг, 69 кг-д Э.Эрдэнэтуяа, 75 кг-д М.Мягмаржаргал, 81 кг-д Э.Ундрам нар тулалдах юм.



Үндэсний шигшээ багийн албаны дарга Э.Билэгт багаа ахлаж, Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан болон боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, О.Батхүү /эрэгтэй дасгалжуулагч/, Б.Пүрэв-Очир /эмэгтэй ахлах дасгалжуулагч/, М.Буянжаргал /эмэгтэй дасгалжуулагч/ нар баг тамирчдаа дасгалжуулж, Э.Энхбаяр, Ш.Өсөхбаяр нар эмчээр, олон улсын боксын холбооны 3 одтой шүүгч Г.Бадрах шүүгчээр тус тус ажиллана.

Холбоотой мэдээ