Онцгой байдлын газрын хоёр албан хаагч түймэрт өртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-04-15 22:11:59

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Баянгол гэдэг газар гарсан гал түймэрт ажиллаж байсан Орхон аймгийн Онцгой байдлын газрын хоёр албан хаагч гэмтэл авчээ.

Түймэр унтраахаар ажиллаж байх үед салхи ихтэй, зарим үед 10-14 м\сек хүртэл салхилж байснаас эдгээр албан хаагчид галд өртөж нүүр, гар, өвдөг нь түлэгдсэн аж.

Тэднийг Сэлэнгэ сумын Эрүүл мэндийн төвд анхан шатны тусламж үзүүлэн, Орхон аймагт хүргүүлсэн гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ