Аймгийн нөөцийн газрын санхүүгийн тайланг баталгаажуулахаас татгалзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-04-15 21:47:45

Булган /МОНЦАМЭ/  Булган аймаг дахь Төрийн аудитын газраас төсвийн шууд болон төвлөрүүлэн захирагчдын санхүүгийн тайланд аудит хийж дуусчээ.

Аудитад 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан гаргасан 219 байгууллага хамрагдсан байна.

Аудитаар 3,4 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илэрснийг аудитын явцад залруулсан, 1,4 тэрбум төгрөгийн зөрчилд төлбөрийн акт бичиж, 438.7 сая төгрөгийн зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өгч, зөрчлийг дахин давтан гаргахгүй байхаар 153 зөвлөмж өгч ажиллалаа гэж аймгийн Аудитын газрын ахлах шинжээч Ж.Энхцоодол ярилаа.

Санхүүгийн тайлангаар сүүлийн 3 жил зөрчилгүй дүгнэлт авсан, удирдлага, санхүүгийн ажилтнууд нь тогтвор суурьшилтай ажилласан 17 байгууллагын тайланг баталгаажуулахгүйгээр итгэл үзүүлэн, 60 байгууллагад зөрчилгүй дүгнэлт өгчээ. Харин аудитаар хангалттай, зохистой нотолгоо авах боломжгүй, хөрөнгө санхүүгийн зөрчил нэлээд илэрсэн учир аймгийн Нөөцийн газарт санхүүгийн тайлан баталгаажуулахаас татгалзах дүгнэлт гаргажээ. 

Холбоотой мэдээ