Хөвсгөлийн 3 сум түймрийн эрсдэл нэн их аюултай түвшинд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-04-16 09:24:31

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд салхи шуургатай байгаагаас хуурайшилт нэмэгдсээр байна.

Өнөөдрийн байдлаар Их-Уул, Тариалан, Эрдэнэбулган гэсэн 3 сум хуурайшилтын 4-р зэрэгт буюу түймрийн эрсдэл нэн их аюултай түвшинд, Мөрөн, Рашаант, Түнэл сум хуурайшилтын 3-р зэрэгт түймрийн эрсдэл их буюу аюултай түвшинд хүрчээ. Цаашид ойрын өдрүүдэд нийт нутгаар хур тунадас орохгүй, салхи шуургатай байх төлөвтэй. Иймээс ард иргэдийг мод түлээ бэлтгэх, өвс ургамал түүх зэргээр ойд зорчихдоо ой хээрийн гал түймрийн аюулаас ямагт сэргийлж байхыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ