Эх, нялхсын эндэгдлийг бууруулах чиглэлээр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-04-19 13:14:39

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас жирэмсний хяналт, эх нярайн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, эх нялхсын эндэгдлийг бууруулах зорилгоор анхан шатны эрүүл мэндийн төвүүдийн эрхлэгч эмч, лаборант, халдваргүйжүүлэгч нарт сургалт явуулж байна.

Энэ хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх кабинетийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, дутуу төрөлт, ургийн гажиг түүнийг илрүүлэх оношилгоо шинжилгээ, эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний доголдол, түүнийг анхан болон дунд шатанд сайжруулах, жирэмсний үеийн хүндрэл тусламж үйлчилгээ зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна.

Мөн хүүхдийн ягаан дэвтрийн хөтлөлтийг сайжруулах, гэрийн эргэлтийг эрчимжүүлж ажиллах, эмчилгээний стандарт хооллолт, хачигт халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн ЭМГ-ын холбогдох эмч мэргэжилтнүүд мэдээлэл хийжээ.
Үүнээс гадна аймгийн Нэгдсэн эмнэлгийн лаборторитай хамтран
анхан шатны эрүүл мэндийн төвийн лаборант нарт цусны бүлэг үзэх, цус сэлбэлтээр дамжих халдварын шинжилгээ хийх сэдвээр ажлын байрны болон онолын сургалт явуулсан байна. 

Холбоотой мэдээ