Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааны товыг зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-04-19 13:28:24

Увс /МОНЦАМЭ/. Өчигдөр хуралдсан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар дараах асуудлыг авч хэлэлцсэн байна. Үүнд: Хуралдааны тов тогтоох тухай, Эмийн эргэлтийн санг сумдын эрүүл мэндийн төвд шилжүүлэх тухай, "НӨУБ-ын нэрэмжит шагналын журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн өмчийн талаарх асуудлууд, төрийн шагналд уламжлах тухай зэрэг асуудлыг авч хэлэлцжээ.

Тус хурлаар аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит IX хуралдааныг ирэх 5 дугаар сарын 28-29-ний өдөр хуралдуулахаар болсон байна. Харин эмийн эргэлтийн санг сумын эрүүл мэндийн төвд шилжүүлэх тухай асуудлыг дахин судалж, дараагийн хурлаар хэлэлцүүлэхээр болжээ.

Холбоотой мэдээ