Номгон суманд 30000 долларын хөрөнгө оруулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-04-22 23:15:05

Өмнөговь /МОНЦАМЭ/ "Говийн Оюу Хөгжлийг дэмжих сан"-гаас Номгон суманд 30000 долларын хөрөнгө оруулалтыг хийнэ. 

2015 онд Өмнөговь аймаг "Оюутолгой" компанитай хамтран ажиллах гэрээ хийж "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-г байгуулсан билээ. 2018 оноос уул уурхайгүй болон түншлэгч сумдад тодорхой квот тогтоож санхүүжилт хийж эхэлсэн юм. Үүнийхээ хүрээнд Номгон суманд өнгөрсөн жил 30000 долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тэд уг санхүүжилтээр сумынхаа Дэрсэнэ-Ус багийн нутаг дахь Эрдэнэ булагийн тариалангийн талбайг хашаажуулсан, Эрүүл мэндийн төвийн төрөх тасаг, гал тогоог тоног төхөөрөмжөөр хангасан байна. Мөн сумандаа цэцэрлэгт хүрээлэн байгуулж уг сумын уугуул БНМАУ-ын баатар Х.Гомбосүрэн агсныг алдаршуулах ажлыг хийжээ. 2019 онд дахин 30000 долларын хөрөнгө оруулалт хийхээр хоёр тал хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Холбоотой мэдээ