“Er Janibek cup” олон улсын футзалын тэмцээнд оролцох тамирчид эх орноосоо мордлоо

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-04-24 12:57:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хөл бөмбөгийн “Ulgii city” баг Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотноо энэ сарын 26-30-ны өдөр болох “Er Janibek cup” Олон Улсын футзалын тэмцээнд оролцохоор эх орноосоо өчигдөр морджээ. Тамирчдыг аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар хүлээн авч уулзаж амжилт хүссэн байна.

Тус тэмцээнийг Казахстаны Ер Жанибек сангаас тав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд ОХУ, Франц, Узбекистан, Киргизстан, Турк, Монгол, Иран зэрэг дэлхийн 10 гаруй орноос 25 баг оролцох аж. Харин манай улсын тамирчид өнгөрсөн онд анх оролцож шагналт дөрөвдүгээр байрт шалгарч байжээ.

“Ulgii city” баг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнгөрсөн нэгдүгээр сарын 22-30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо зоxион байгуулсан "Үндэсний цом -2019" футзалын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм. 

Холбоотой мэдээ